Иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-30 18:37:02

Бүх нийтийн “Нарны алхалт”  арга хэмжээг Баянхонгор аймагт 2014 оноос эхлэн тогтоосон маршрутын дагуу 7 хоног бүрийн бямба гарагт зохион байгуулж хэвшсэн. 2016 оны эхний хагас жилийн байдлаар давхардсан тоогоор 1000 гаруй хүн “Нарны алхалт” арга хэмжээнд хамрагдсан байна.

Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 29 нийтийн биеийн тамирын арга хэмжээнд давхардсан тоогоор 12480 хүн, спортын арга хэмжээнд 10 мянга гаруй хүн хамрагджээ.

Сонирхуулахад, Иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор аймгийн Биеийн тамир спортын газрын дэргэд хөл бөмбөгийн талбай байгуулж, ЕБС-ийн сурагчдын хөл бөмбөгөөр хичээллэх боломжийг бүрдүүлжээ. Мөн аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг дулааны улиралд хөл бөмбөг тоглох, өвлийн улиралд мөсөн гулгуурын зориулалтаар ашиглаж, хүүхэд, залуучуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ