"Ахмадын хөгжлийн төв"-ийг загвар төв болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-08-30 16:41:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Олон нийтэд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг систем, үйлчилгээг хөгжүүлэх нь төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төслийн хүрээнд гурван аймгийг сонгосон байна. Услын хэмжээнд сонгогдсон гурван газрыг нэг нь манай аймгийн Ахмадын хөгжлийн төв ажээ.

Тус төвийг хоёр жилийн хугацаанд загвар төв болгон хөгжүүлж бусад аймгуудад туршлагаас нь хуваалцах зорилготой аж. Ингэсэнээр манай аймгийн Ахмадын хөгжлийн төв загвар болон хөгжихөөр болж байна. Өнөөдөр төслийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагаа, хэрэгжилт болон ажлын төлөвлөгөөний талаар цахимаар хуралдаж төслийн нээлтийг хийсэн боллоо.

Нээлтэд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамираар ахлуулсан ажлын хэсэг  оролцож Ахмадын хөгжлийн төвтэй танилцлаа. 

Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв нь 46 өрөө тасалгаатай 4 давхар байртай бөгөөд нэг дор 50-70 ахмад настныг хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай юм. Тус төв нь ахмад настнуудыг сэргээн засах тусламж үйлчилгээнд хамруулахын зэрэгцээ сэтгэл зүйн болон эрүүл идэвхтэй амьдралын хэвшил олгох сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд хамруулж, асаргаа тусламжийн үйлчилгээ үзүүлнэ. Үйлчилгээг олон нийтийн оролцоонд түшиглэн зохион байгуулж, ахмад настны хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн үйлчилгээг нэвтрүүлсэн шинэ загвар төв болгохоор зорьж байгаа аж.

Ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээг нэг төв дангаар гүйцэтгэх боломжгүй тул олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээг нэвтрүүлэхэд онцгой анхаарч орон нутгийн халамж, эрүүл мэнд болон тусламжийн чиглэлээрх бүхий л байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулсан загвар сүлжээг бий болгон ажиллана.

Холбоотой мэдээ