Булган аймгийн Засаг дарга төгсөгчдөд сургалтын тэтгэлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-08-30 17:22:23

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргасан 30 төгсөгчдөд сургалтын тэтгэлэгийн батламж гардууллаа. Аймгийн хэмжээнд энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад гурван сурагч 800, бусад сурагчид 700 гаруй оноогоор удаалж тэтгэлэг авах болзлыг хангасан байна. Элсэлтийн ерөнхий шалгалтаар хэмжээст онооны дунджаар аймагтаа эхний 20-д Булган сумын гуравдугаар сургуулиас 11, нэгдүгээр сургуулиас гурав, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулиас дөрөв, Хутаг-Өндөр сумын сургуулиас хоёр сурагч шалгарсан байна. Мөн урлаг, спортын өндөр амжилт гаргасан арван сурагч сургалтын тэтгэлэг авахаар болжээ.

          Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг авсан сурагчид их, дээд сургуулиудад болон ОХУ-д суралцах аж.  

Холбоотой мэдээ