Афганистаны бизнесмэн: Манай гэр бүлийнхэн Кабулд аюулгүй байгаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /Синьхуа/. Миний гэр бүлийнхэн болон найз нөхөд Кабулд аюулгүй байгаа гэж БНХАУ-д бизнес эрхэлдэг Афганистаны нэгэн иргэн ярилаа.
Афганистаны нийслэл Кабул хотын нийгмийн хэв журам нь нутгийн иргэдийн санааг зовоосон асуудал хэвээр байгаа хэдий ч нөхцөл байдал аажим аажмаар сайжирч, хэвийн болно гэдэгт найдаж буйгаа тэрбээр илэрхийлсэн байна.