Зарим сумдын сургууль цэцэрлэгүүд цахимаар хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-31 18:23:37
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт зарим сумдын сургууль цэцэрлэгүүд цахимаар хичээллэхээр боллоо.
Цаг үеийн нөхцөл байдал, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж дүгнэлт, мөн тухайн сум орон нутгийн эрсдэлийг тооцсон дээрх шийдвэрийг гаргажээ. Халдварын тархалт нэмэгдэж байгаа Даланзадгад, Манлай, Ханбогд, Цогтцэций, Хүрмэн, Номгон, Гурвантэс сумдыг 9-р сарын 1-15 хүртэл хугацаанд цэцэрлэг болон 1-6 р ангийн хичээлийг цахимаар, вакцинд хамрагдсан 7-12 р ангийн хичээлийг 5/9 буюу танхим цахим хослуулна. Бусад сумдын цэцэрлэг сургуулийг танхим болон цахим хослуулан явуулахаар шийдвэрлэлээ. 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ Өмнөговь аймгийн хэмжээнд цахимаар зохион байгуулахыг сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нарт аймгийн Онцгой Комиссоос үүрэг болголоо.
Холбоотой мэдээ