“Токио-2020” Паралимпын наадамд БНХАУ 134 медальтай тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-01 11:14:06

Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" паралимпын XVI наадамд оролцож байгаа 160 улсын баг тамирчдаас13 ийн байдлаар 78 улс паралимпын медаль хүртээд байна.


Энэ удаагийн паралимпын наадмаас БНХАУ-ын баг 63 алт, 39 мөнгө, 32 хүрэл, нийтдээ 134 медальтай тэргүүлж байна. Их Британи улсын баг 29 алт, 23 мөнгө, 28 хүрэл, нийт 80 медаль хүртсэн амжилтаар хоёрт байгаа бол Оросын паралимпын хороо /RPC/ буюу ОХУ-ын баг 26 алт, 17 мөнгө, 34 хүрэл, нийт 77 медальтай гуравт бичигдэж байна. 


Харин АНУ-ын баг  24 алт, 25 мөнгө, 16 хүрэл, нийт 65 медальтай алтан медалийн тоогоор 4 дүгээрт яваа бол Украин улсын баг 15 алт, 33 мөнгө, 19 хүрэл, нийт 67 медальтай, медалийн тоогоор 4 дүгээрт, харин чанараар 5 дугаар байрт орж байна.


Монгол Улсын баг тамирчид өчигдөр пауэрлифтингийн спортоор Э.Содномпилжээ /107 кг/ алтан медаль хүртсэн амжилтаар 51 дүгээр байрт бичигдээд байгаа юм.




Холбоотой мэдээ