Дархлаажуулалтын гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийж эхэллээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-09-03 14:05:13

Дорнод /МОНЦАМЭ/. Дархлаажуулалтын гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийж эхэллээ. Цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа энэ үед боловсролын байгууллагууд халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн нийт багш, ажиллагсдыг өнгөрсөн сарын 30-ны өдрөөс дархлаажуулалтын гурав дахь тунд хамруулах ажил эхэлж, өнөөдрийн байдлаар 30 орчим хувь нь вакцин хийлгэжээ. 

Түүнчлэн ЕБС-ийн 12-18 насны нийт хүүхдийн 90 хувь нь нэгдүгээр тунд, 88 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа юм. Энэ насны хүүхдийн дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. 

Ташрамд дуулгахад, Дорнод аймагт урьдчилсан мэдээгээр 2021-2022 оны хичээлийн жилд 35 цэцэрлэгт 7000 орчим хүүхэд, 930 багш ажиллагсад, ЕБ-ын 26 сургуульд 18258 суралцагч, 1600 орчим багш ажиллагсад боловсролын үйлчилгээ үзүүлнэ гэж БСУГ-аас мэдээлэв. 

 

Холбоотой мэдээ