“Дэлхийн иргэний боловсрол” онлайн сургалт, хэлэлцүүлэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-06 16:10:19
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Дэлхийн иргэний боловсрол” онлайн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.
Залуус хөтөлбөрийн хүрээнд аймгийн Насан туршийн боловсролын төвөөс уг сургалт хэлэлцүүлгийг говь нутгийн залуусын дунд явуулахаар төлөвлөжээ.
Энэ сарын 9-нд 10.00 цагаас онлайнаар болох хэлэлцүүлэгт оролцох хүмүүс luvsandagva52@gmail.com хаягаар овог нэр, утасны дугаар, мэйл хаягаа явуулж бүртгүүлэх юм. Хэлэлцүүлэгт оролцсон бүх хүмүүсийг датаны нэгжээр урамшуулна. Залуучуудын тогтвортой хөгжлийн боловсролын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, байгаль орчин ээлтэй зөв хандлага, дадалтай иргэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулах зорилготой онлайн сургалт, хэлэлцүүлгийн талаар 70534910, 88672444 дугаарын утсаар лавлаж болох юм.
Холбоотой мэдээ