Халдвартай нэн хүнд нэг, хүнд 17 иргэн эмчлүүлж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-09-07 15:55:59
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт коронавирусний халдвартай нэн хүнд нэг, хүнд 17 иргэн эмчлүүлж байна.
Тус аймагт энэ сарын 7-ны өдрийн байдлаар халдвартай 395 иргэн эмчлүүлж байгаа юм. Үүнээс 237 нь аймгийн төвд БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байна. Нийт халдвартай иргэдээс нэн хүнд нэг, хүнд 17, хүндэвтэр 48, хөнгөн 329 иргэн байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ