Ахмадын урлагийн наадмыг цахимаар зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-08 18:10:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 9 дүгээр сарын 6, 7-нд Дундговь аймгийн “Ахмадын урлагийн 7 дугаар бага наадам”-ыг цахимаар зохион байгууллаа.

Монголын Ахмадын байгууллагын 90 жилийн ойг угтаж, аймгийн ЗДТГ, Ахмадын хорооноос хамтран зохион байгуулсан тус наадам хоёр үе шаттай явагдаж, эхний шатанд 12 сумын 105 ахмад, ардын авьяастан оролцжээ.

Оролцогчид гоцлол дуу, харилцаа дуу, гоцлол хөгжим, гоцлол бүжиг, хөгжмийн хамтлаг, уран уншлага, язгуур урлагийн хамтлаг гэсэн долоон төрлөөр өрсөлдсөн ба шалгаруулалтыг бүсчилсэн хэлбэрээр явуулж, багийн дүнгээр байр эзлүүлжээ.

Баруун бүсээс Хулд, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, төвийн бүсээс Дэрэн, Өлзийт, Дэлгэрцогт, зүүн бүсээс Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал сум эхний байруудад жагссан бөгөөд коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн аварга шалгаруулах хоёр дахь шатны шалгаруулалт мөн цахимаар болох ажээ. 

Холбоотой мэдээ