Баян-Өлгийн 9 сумын сургуульд компьютерын лаборатори байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-10 11:11:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймгийн Алтай, Алтанцөгц, Бугат, Булган, Буянт, Улаанхус, Цэнгэл, Ногооннуур, Толбо сумын ерөнхий боловсролын сургуулиудад компьютерын лаборатори байгуулах ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.

Тухайн ажлын нийт төсөвт өртөг 500 сая төгрөг. Холбогдох санхүүжилтийг улсын төсвөөс шийдвэрлүүлсэн бөгөөд сургууль бүрд 30 компьютерыг холбогдох тоног төхөөрөмж, хэрэгслийн хамт олгоно.

Өчигдөр лабораторийн ширээ, сандлыг сургуулийн төлөөллүүдэд хүлээлгэж өгөв. Харин компьютер болон бусад дагалдах тоног төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотоос удахгүй хүргэх ажээ.

Холбоотой мэдээ