БНХАУ-ын автомашины борлуулалт өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
anudaritsagaan@gmail.com
2021-09-10 16:21:49

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын автомашины борлуулалт энэ оны эхний найман сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.7 хувиар өсөж, 16.56 саяд хүрсэн гэж тус улсын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос өнөөдөр танилцуулсан статистик мэдээлэлд дурджээ.


Суудлын автомашины борлуулалт 1-8 дугаар сарын хооронд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өсөж, 13.11 сая болж өссөн үзүүлэлттэй байна.


Үүний зэрэгцээ зөвхөн наймдугаар сард гэхэд автомашины борлуулалт ойролцоогоор 1.8 сая байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 17.8 хувиар буурсан үзүүлэлт ажээ. 

Холбоотой мэдээ