Улиастай, Тосонцэнгэл, Дөрвөлжин, Их-Уул суманд халдварын тархалт өндөр байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-09-13 22:37:30

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагт 137 РCR шинжилгээ хийснээс 104 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа.

-Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд шинжилгээгээр батлагдсан 4998 тохиолдол бүртгэгдээд байна. Харин сүүлийн 24 цагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 65 иргэн эдгэрчээ. Халдвар авч эмчлүүлж байсан иргэдээс 3372 иргэн эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 1061, Тусгаарлан ажиглах байранд 15 хүн байна.

Аймгийн хэмжээнд халдвар авч эмчлүүлж буй 1509 иргэн байгаагаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт 848 иргэн байна. Үүний 456 нь Улиастайд эмчлүүлж байна. Харин гэртээ буюу өрхийн эрүүл мэндийн хяналтад 661 эмчлүүлж байгаагийн 456 нь Улиастай сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. Халдварын тоо буурахгүй байна. Аймгийн хэмжээнд нийт батлагдсан халдварын 44.6 хувь нь Улиастай суманд, үүний дараа Тосонцэнгэл, Дөрвөлжин, Их-Уул суманд халдварын тархалт өндөр байна. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг дахин сануулж байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. 


Холбоотой мэдээ