Баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороотой

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-04 10:12:58

Энэ сарын  5, 6-нд зарим газраар түр зуурын бороо, 7-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно. 

Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ