Ерээс дээш хувийн мэдрэг чадвар өндөртэй тестийг шинжилгээнд ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-09-14 12:14:13

Дорнод /МОНЦАМЭ/. Манай улсын хэмжээнд 90-ээс дээш хувийн мэдрэг чадвар өндөртэй найман төрлийн түргэвчилсэн оношлуурыг шинжилгээнд ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Энэ дагуу ковидын шинжилгээг хийж байна гэж БОЭТ-ээс мэдээлэв.

Шинжилгээ хийж байсан PCR аппарат эвдэрч, сүүлийн арав гаруй хоногт шинжилгээний дийлэнхийг түргэвчилсэн оношлуураар авч байсан юм. Гэхдээ энэ хугацаанд "Gen expert" аппаратаар молекул биологийн шинжилгээ буюу PCR-ийн нэг хэлбэрийг цөөн, эргэлзээтэй, зайлшгүй шаардлагатай тохиолдлууд дээр хийж байгаа гэлээ. ЭМЯ-наас импортоор авчирсан PCR аппаратнаас нэгийг Дорнодын БОЭТ-д хуваарилсан учраас энэ долоо хоногийн дунд үеэс эхлэн нарийвчилсан шинжилгээ хэвийн үргэлжилнэ.   

Мөн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс рентгенд орох шаардлагатай бол тухайн өрхийн эмнэлгээсээ зохион байгуулалтад орж цагаа авч үйлчлүүлэх зохицуулалтыг хийжээ. 



Холбоотой мэдээ