“BTS”, “Coldplay” хамтран дуу гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-09-14 12:50:23

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BTS” хамтлаг Их Британийн “Coldplay” рок хамтлагтай хамтран бүтээсэн шинэ дуугаа энэ сард цацна гэж “Warner Music Korea” компани даваа гарагт мэдэгджээ.


Тодруулбал, хоёр хамтлаг “My Universe” нэртэй дуугаа есдүгээр сарын 24-нд олны хүртээл болгох ажээ. Тэднийг уран бүтээл дээр хамтран ажиллаж байгаа талаарх цуурхал сүүлийн хэдэн сарын турш олон нийтийн дунд тархаад байжээ.


“Англи, Солонгос хэлээрх “My Universe” дууны үгийг хоёр тал бичиж, Шведийн хөгжмийн продюсер Макс Мартин ажилласан” гэж “Warner Music Korea” мэдээлсэн байна.


Энэхүү дуу нь “Coldplay” хамтлагийн ирэх 10 дугаар сарын 15-нд гаргах “Music of the Spheres” нэртэй ес дэх цомгийн уран бүтээл болох юм.


Өнгөрсөн долоодугаар сард “Coldplay” шинэ цомгийнхоо дуунуудын жагсаалтыг танилцуулсан үеэс хоёр хамтлагийг хамтран уран бүтээл туурвиж магадгүй талаарх цуурхал гарч эхэлжээ. 

Холбоотой мэдээ