Тунисын Ерөнхийлөгч дахин нэг сайдаа огцруулжээ

Дэлхийд | Улс төр
anudaritsagaan@gmail.com
2021-09-14 16:29:33

ТУНИС. /Saudi Gazette/. Тунисын Ерөнхийлөгч Кайс Сайед Залуучууд, спорт, мэргэжлийн нэгдлийн яамны сайд Сихам Аль-Аядийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэж тус улсын Ерөнхийлөгчийн ажлын албанаас даваа гарагт мэдэгджээ.


Тамгын газрын мэдэгдэлд Сихам Аль-Аядийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай шийдвэрийн тодорхой шалтгааныг дурдаагүй байна.


Ерөнхийлөгч К.Сайед Хичем Мечичийг долоодугаар сарын 25-нд Ерөнхий сайдын албан тушаалаас нь чөлөөлж, Ардын төлөөлөгчдийн ассамблей буюу парламентын бүх үйл ажиллагааг түдгэлзүүлсэн юм.


Түүнчлэн тэрбээр Батлан ​​хамгаалахын сайд Брахима Бертажи, Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Хасна Бен Слимане, Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан сайд Али Кули, Харилцаа холбоо, технологийн сайд бөгөөд Хөдөө аж ахуй, усны нөөц, загас агнуурын асуудал хариуцсан сайдын үүрэг гүйцэтгэгч Мохамед Фадель Крайем нарыг албан тушаалаас нь чөлөөлөөд байсан билээ.


Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч К.Сайед Засгийн газрын шинэ тэргүүнийг томилох, шинээр эмхлэн байгуулах хүртэл Засгийн газрыг тэргүүлж байгаа ажээ.

Холбоотой мэдээ