Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Сэлэнгэ аймаг 9 дүгээрт эрэмбэлэгджээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-09-14 20:41:59

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2020”-г гаргажээ. Энэхүү аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Сэлэнгэ аймаг 9 дүгээрт эрэмбэлэгджээ.

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг Үндэсний статистикийн хорооноос 2020 оны 7-р сард танилцуулсан “Монгол Улсын статистикийн эмхэтгэл 2019” буюу цар тахлаас үүдэлтэй хөл хорионоос өмнөх үеийн мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс 2020 оны 9-р сард авсан санал асуулга болон цар тахал, хөл хорионы үеийн мэдээллийг ашиглан гүйцэтгэсэн байна. Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлох зорилготой аж. Аймгуудын өрсөлдөх чадварын эрэмбийг тооцохдоо 4 үндсэн бүлэгт тулгуурласан байна. Үүнд:

1.Эдийн засгийн тамир тэнхээ

2.Засаглалын үр ашиг

3.Бизнесийн үр ашиг

4.Дэд бүтэц

 

Холбоотой мэдээ