Наадмын тасалбарыг энэ сарын 7-ноос худалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-04 11:14:25

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын нээлтийн тасалбарыг энэ сарын 07-ноос худалдаанд гаргана.

Нээлтийн тасалбар дотоодын иргэдэд суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөг, жуулчдад зориулсан нь 25 ам.доллар байх юм. Тасалбарыг Бөхийн өргөө, СТӨ-ний кассаар худалдах аж.

Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж, төрийн хүндэтгэлийн концертыг ҮДБЭЧ-ын дарга, найруулагч Г.Цоггэрэл найруулж байгаа юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ