Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 11.9 хувиар багаслаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний 8 сард 2621 болж, өмнөх оны мөн үеэс 353 (11.9%)-аар багаслаа.
Обьектын түймэр 1684 удаа гарч, өмнөх оны мөн үеийнхээс 542 (24.3%)-оор
Харамсалтай нь аюулт үзэгдэл, ослын тохиолдол буурсан хэдий ч энэ оны эхний 8 сарын байдлаар нас баралтын тоо 1255 болж өмнөх оны мөн үеэс 1061-ээр буюу 6.5 дахин нэмэгдсэн байна. Нас баралтын шалтгааныг тодруулбал, бичил уурхай, нурангийн улмаас 5 хүн, хүчтэй салхи, шуурганы улмаас 11 хүн, обьектын түймрийн улмаас 40 хүн, усны ослоор 117 хүн, коронавируст халдварын улмаас 1049 хүн, бусад золгүй явдлын улмаас 33 хүн амь насаа алджээ.
Аюулт үзэгдэл, ослын улмаас мөн хугацаанд 891 гэр, байшин, орон сууц шатаж, өмнөх оны мөн үеэс
193 (17.8%)-аар буурсан байна. Түүнчлэн 17.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 2.0 тэрбум
төгрөг зарцуулсан байна.
Мөн энэ онд мал, амьтны халдварт боом өвчний
1, хонины цэцэг өвчний 2, шүлхий 11, галзуу өвчний 19 удаагийн тохиолдол
бүртгэгдсэн байна.