Хачигт хазуулах тохиолдол хоёр дахин ихэсчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-07-04 13:08:48

Он гарсаар улсын хэмжээнд хачигт халдварын 485 тохиолдол бүртгэгдсэнээс 181 нь батлагдаад байна.

Энэ нь олон жилийн дундажтай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Хачигт халдварын сэжигтэй тохиолдол 16 аймгийн 80 гаруй сум, Улаанбаатар хотоос мэдээлэгдсэн байна.

Урин дулааны улирал, иргэдийн ээлжийн амралт эхэлсэн тул хөдөө нутгаар амарч, зугаалж ойт хээрээр аялах нь ихэсдэг.  Харин энэ үед ойн болон бэлчээрийн хачигны идэвхжил давхацдаг аж.

Хачиг 11 дүгээр сард ичиж, гуравдугаар сараас хөдөлгөөнд ордог учраас 4-10 дугаар сар хүртэл идэвхжил нь өндөр байдгийг албаныхан хэлж байна.

Хачигт хазуулсан тохиолдолд хачгийг болгоомжтой ганхуулж, сугалан авч битүү саванд хийж, шинжилгээнд хамруулахаар мэргэжлийн байгууллагад хандаж хачигны тос түрхэх, хазсан  газрыг спирт эсвэл марганцын сул уусмалаар угаах, хүйтэн жин тавих, эмчид яаралтай үзүүлэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ