Иргэдийн эмчилгээнд 100 сая төгрөг нэмж тусгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-09-17 19:37:07

Дорнод /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараар өвчилсөн иргэдэд антибиотик эмчилгээг түлхүү хийх зорилгоор 100 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ.

Түүнчлэн аймаг, сум, сургууль, цэцэрлэгээс хөрөнгө гарган аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 1000 орчим хүүхдээс, мөн багш ажилтнуудаас, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй иргэдээс үнэ төлбөргүйгээр шинжилгээ авч эрт илрүүлэн, эмчилгээнд оруулах ажлыг эхлүүлэв.

Дорнод Политехник коллежид дэлгэсэн эмнэлгийг үргэлжлүүлэн, мөн Хүний хөгжлийн ордны барилгад нэмэлтээр эмнэлэг дэлгэж тусгаарлан эмчлэх эмнэлгийн орыг 200 ороор нэмэгдүүлэхэд шаардлагатай эмч, сувилагч, ор, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангасан гэж Онцгой комиссоос мэдээллээ.

Аймгийн төвийн Өрхийн эрүүл мэндийн хоёр төв, мөн хоёр суманд эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглах шинэ автомашиныг хүлээлгэж өгсөн байна.

 

Холбоотой мэдээ