БНХАУ Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлд нэгдэх хүсэлт гаргажээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-09-17 16:12:48

БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлийн хэлэлцээрт /CPTPP/ нэгдэх хүсэлтийг албан ёсоор гаргалаа гэж тус улсын Худалдааны яам мэдээлэв.


“Худалдааны сайд Ван Вэньтао “CPTPP”-ийн хадгалагч тал болох Шинэ Зеландын Худалдаа, эдийн засгийн өсөлтийн сайд Дэмиен О'Коннорт пүрэв гарагт захидал илгээн хүсэлт гаргасан” гэж тус яамнаас мэдээлжээ.


Мөн хоёр орны сайд нар теле хурал хийж, Хятад улсын албан ёсны хүсэлттэй холбогдуулан хэрэгжүүлэх цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцсэн байна. 

Холбоотой мэдээ