Мөрөн суманд 200 хүүхэд хүлээн авах дотуур байр барина

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-17 18:29:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р хороонд улсын төсвийн 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн дотуур байрны барилга барихаар болж  шав тавилаа.

Мөрөн суманд ерөнхий боловсролын 9 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 11,477 сурагч суралцаж байна. Үүнээс 1000 гаруй хүүхэд нь сум, орон нутгаас ирж суралцдаг.

Хөдөө орон нутгаас аймгийн төвд хүүхдээ сургахаар цөөн тооны айлууд нүүж ирдэг бол ихэнх хүүхдүүд хамаатан садныхаа айлд байрладаг. Энэ нь сурагчдын сурлага хүмүүжил, суралцах орчин нөхцөлд хараа хяналт тавихад төдийлөн тохиромжтой биш байдаг гэнэ.  

Тус аймгийн Бөхийн холбооны дэд тэргүүн Д.Сэрээнэн, "Гурван аварга" сургуулийн менежер Г.Хүрэлбаатар, Улсын ахлах гарын даа Д.Сайнбаяр, Спорт хорооны Нийтийн биеийн тамирын мэргэжилтэн Б.Батаа, Жудо бөхийн дасгалжуулагч Б.Очирбат, Сумын заан Ч.Хасбаатар зэрэг хүмүүс болон эцэг эх, багш нарын зүгээс Мөрөн суманд дотуур байр барих талаарх хүсэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт  олон удаа тавьсан учраас төсөв хөрөнгийг улсын төсөвт тусгуулж, барилгын ажил нь эхэллээ. 

 

Холбоотой мэдээ