Малайзад халдварын 15 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-09-19 14:23:48

КУАЛА-ЛУМПУР. /Xinhua/. Малайзад халдварын 15549 тохиолдол бямба гарагт шинээр илэрч, нийт бүртгэгдсэн халдварын тоо 2082876-д хүрлээ гэж Малайзын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.


Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 324 хүн нас барж, нас баралтын нийт тохиолдлын тоо 23067 болжээ.


Мөн хугацаанд 17205 орчим хүн  эдгэрч, халдвар аваад эдгэрсэн нийт хүмүүсийн тоо 1840450 болсон байна.


Малайзад одоогийн байдлаар 232559 тун вакцин тарьсан бөгөөд хүн амын 67.2 хувь нь эхний тунг хийлгэсэн бол 56 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ. 
 

Холбоотой мэдээ