Нийслэлийн хүн амын 10 хувь нь III тунд хамрагдаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусний эсрэг вакцины I тунд 28, II тунд 156, нэмэлт сэргээх тунгаар 762 буюу нийт 946 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 74.4 хувь нь I, 70.4 хувь нь II, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувьтай байна.
Мөн 2863 жирэмсэн эх, 12-15 насны 65 271, 16-17 насны 25 749 хүүхэд тус тус
дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа аж. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    