БНСУ инновацийн индексээр Ази тивд тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-09-21 11:46:06

СӨҮЛ. /Yonhap/. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн оюуны өмчийн байгууллагын /WIPO/ гаргадаг “Дэлхийн инновацийн индекс 2021” тайланг даваа гарагт танилцуулжээ.


Тайланд дурдсанаар, БНСУ инновацийн индексээр Ази тивд тэргүүлсэн бөгөөд дэлхийд тавдугаарт эрэмбэлэгджээ. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын гаргадаг уг тайланд дэлхийн 130 орчим орныг эдийн засгийн шалгуур үзүүлэлтэд тулгуурлан эрэмбэлсэн байна.


БНСУ Ази тивийн хэмжээнд Сингапур, Япон, Хятад зэрэг улс орнуудыг тэргүүлсэн бол дэлхийд Швейцарь, Швед, АНУ, Их Британи зэрэг орнуудын араас тавдугаар байранд жагсжээ.


Азийн дөрөв дэх том эдийн засагтай улс болох БНСУ өнгөрсөн онд инновацийн индексээр аравдугаарт жагсаж байсан бол энэ оны байдлаар топ тавын жагсаалтад багтсан байна.


Энэхүү амжилтад тус улсын “K-Pop” хөгжмийн урсгал, олон ангит киноноос гадна “Samsung Group”-ийн дэлхийн технологийн зах зээлд эзэлж буй байр суурь нөлөөлсөн болохыг дурджээ.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ