Төв зах дахь хүнсний худалдаа, үйлчилгээг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-09-21 17:39:40

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/155 дугаар захирамжийн зарим заалтад өөрчлөлт орж, төв захын хүнсний худалдааг өнөөдөр нээлээ.

 

“Хүнсний бараа бүтээгдэхүүн нь хөл хорионы хугацаанд муудаж, чанараа алдах гээд байгаа тул нээж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу төв захад түргэвчилсэн шинжилгээний хоёр цэг ажиллуулж, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулсан бөгөөд сөрөг гарсан тохиолдолд үйл ажиллагааг нээж байгаа юм.

Харин бусад бараа бүтээгдэхүүний цэгүүдийг захирамжид заасны дагуу энэ сарын 26-ны өдрийг хүртэл хаасан хэвээр байх аж. 

Холбоотой мэдээ