БНХАУ-ын газрын тосны олборлолт өнгөрсөн сард 2.3 хувиар өсжээ

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-09-21 18:25:23

БЭЭЖИН. /Xinhua/.  БНХАУ-ын газрын тосны олборлолт наймдугаар сард 17.03 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ.


Тус улсын Үндэсний статистикийн газрын /NBS/ мэдээлснээр, наймдугаар сарын газрын тосны олборлолт 2019 оны түвшингээс 4.7 хувиар өссөн байна. Мөн сард газрын тосны өдөр тутмын олборлолт 549000 тонн байжээ. Энэ оны эхний найман сарын байдлаар тус улсын газрын тосны олборлолт 133.22 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 хувиар өсжээ.


Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд тус улс наймдугаар сард 44.53 сая тонн газрын тос импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Газрын тосны импорт энэ оны 1-8-р сарын хооронд өмнөх оны мөн үеийнхээс 5.7 хувиар буурч, 346.36 сая тоннд хүрсэн талаар Үндэсний статистикийн газрын мэдээлэлд дурдсан байна.

Холбоотой мэдээ