Жирэмсэн эмэгтэй, 65-аас дээш насныхныг PCR шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-09-22 13:17:52

Дорнод /МОНЦАМЭ/. Жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй иргэд, 65-аас дээш насны ахмадуудыг коронавирусний халдвар илрүүлэх PCR шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна. Аймгийн Онцгой комиссоос Зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс халдвараас сэргийлэх дэглэмийг сахиулан тусгай шинжилгээний цэгээр үйлчлэх шийдвэрийг ийнхүү гаргасан байна.

Шинжилгээний цэг БОЭТ-ийн Амбулаторийн баруун талын гадна талбайд байрлах юм. Шинжилгээг даваагаас баасан гарат 13:00-17:00 цагийн хооронд авахаас гадна ачаалал их байгааг харгалзан зорилтот бүлгийн иргэдийг 14 хоногт нэг удаа үнэ төлбөргүй PCR шинжилгээнд хамруулах аж. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд 85260074 дугаарт дуудлага өгч, яаралтай хариу арга хэмжээний баг очиж шинжилгээ авах боломжтой гэв.

Холбоотой мэдээ