Уралдааны морийг 7-оос дээш насны хүүхэд унана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс унаач хүүхдүүдийг хамгаалсан зөвлөмж гаргав.
Энэ сарын 8-10-ны хооронд тус аймгийн баяр наадам болно. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан хурдан морины уралдааны үед унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг уяачид болон уралдаанч хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан зөвлөмж гаргажээ.
Уралдааны морийг 7-оос дээш насны хүүхэд унах ёстой аж. Мөн дуулга малгай нь 300 гр-аас хөнгөн, маш чанартай байх нөхцлийг сонгох бөгөөд дугуй, мотоциклийн эсвэл хэт хүнд малгай уралдааны замд тохиромжгүйг анхаарах хэрэгтэй аж.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн