Газрын багц хуулийн төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-09-23 18:36:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын сайдын зөвлөлийн өнөөдрийн хурлаар газрын багц хуулийн төслийг хэлэлцлээ.


Газрын багц хуулийг 2002 онд анх баталж, 2003 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш 30 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгаар газрыг эзэмшүүлэх, ашиглуулах харилцааг зохицуулах газрын багц хуулийн төсөл 11 бүлэг 126 зүйлтэй болжээ. Түүнчлэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим нэр томьёог иргэний хуульд нийцүүлэн боловсруулсан байна.


Газрын багц хуулийн төслийн хүрээнд газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэсэн багц асуудлыг хэлэлцлээ.


Хуулийн төсөлд Сайдын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгах долоо хоногийн хугацаа өгч, энэ сарын сүүлээр ХЗЯ, СЯ-нд хүргүүлж, саналыг нь авч тусгахаар болжээ.


Хуралдаанд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, ТНБД С.Магнайсүрэн, ЗГХЭГ-ын барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан референт Г.Нямдэлгэр, сайдын зөвлөх Б.Энхболд, Б.Бямбажав, Б.Пүрэвжав, ТЗУГ-ын дарга Д.Баярсайхан, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, ГЗБГЗЗГ-ын орлогч дарга М.Буяндэлгэр, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, ХСУХАТАҮЗЗ-ийн дарга Ж.Батсуурь, зөвлөх инженер Ө.Дорждэрэм, МБҮЗХ-ны дарга Б.Батцогт, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ТББ-ын тэргүүн Б.Чулуундолгор нар биечлэн болон цахимаар оролцлоо.

Холбоотой мэдээ