До.Цэнджав: МОНЦАМЭ бол Монголын түүхийг үгээр болон дүрсээр түгээж ирсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-24 13:25:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан гаргасан  гэрэз зургийн үзэсгэлэнд МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав зочилж, тус байгууллагын хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүллээ.


Тэрээр хэлэхдээ, “МОНЦАМЭ агентлаг бол Ардын хувьсгалтай цуг төрсөн үндэсний ууган байгууллага, Монгол оронд гарсан хувьсгал, хөдөлгөөнийг дэлхий дахинд мэдээлсэн гавьяатай газар билээ. Мэдээ гэдэг нь өөрөө их агуу зүйл. Мэдээг эзэмшсэн хүн дэлхийг эзэмшинэ гэж хэлсэн байдаг.

Гайхамшигтай, асар хурдтай, үнэн бодитой, баримттай жинхэнэ стандарт мэдээ бэлтгэн гаргадаг газар бол яах аргагүй МОНЦАМЭ юм. Энэ газар Монголын түүхийг үгээр болон дүрсээр түгээж ирсэн юм. МОНЦАМЭ гэх энэ том байгууллагад маш олон мундаг зохиолч, сэтгүүлч ажиллаж байсан.

Мөн танай хамт олонд Монголын зохиолчид болон оюуны бүх хүний нэрийн өмнөөс баяр хүргэе” хэмээв.


Холбоотой мэдээ