“Boeing” Австралид цэргийн дрон үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-09-24 12:27:29

ВАШИНГТОН. /ABC/. Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани Австралийн Квинсленд мужид цэргийн дроны үйлдвэр байгуулна гэдгээ мэдэгджээ. Энэ нь тус компанийн хувьд хувьд Хойд Америкаас гадна байгуулж буй анхны ийм дроны үйлдвэр болох юм.


Boeing”-ийн мэдээлснээр, Квинслендийн засаг захиргаатай хамтран Тувумба хотод байгуулах үйлдвэрт “Loyal Wingman” нисгэгчгүй нисэх онгоцнуудыг үйлдвэрлэн угсарснаар Австралид сүүлийн 50 жилийн хугацаанд анх удаа цэргийн зориулалт бүхий нисэх онгоцыг бүтээн үйлдвэрлэнэ.


Австрали АНУ, Их Британитай байгуулсан аюулгүй байдлын шинэ түншлэлийнхээ хүрээнд цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээх төлөвлөгөөг танилцуулснаас долоо хоног хүрэхгүй хугацааны дараа энэхүү мэдэгдэл гарсан нь Энэтхэг, Номхон далайн бүс нутагт өсөн нэмэгдэж буй БНХАУ-ын нөлөөг сөрөн зогсох зорилготой бололтой байна.


Boeing Defence Australia” компанийн дэд тэргүүн Скотт Карпендейлийн мэдэгдсэнээр, шинэ үйлдвэр байгуулах газраар Тувумбаг сонгосон нь компани Авсралийн батлан хамгаалах чадавхийг дэмжиж буйн илэрхийлэл ажээ. Австралид үйлдвэрлэх нисэх онгоцны анхны туршилтын нислэгийг ирэх оны хоёрдугаар сард хийнэ. Одоогоор “Boeing” нь Австралийн Агаарын цэргийн хүчинтэй байгуулсан түншлэлийн хүрээнд зургаан нисэх онгоц бүтээж байна. 

Холбоотой мэдээ