Ангела Меркелийн хөрөг бүхий алтан зоос гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-09-26 12:19:19

БЕРЛИН. /RIA Novosti/.  Германы Канцлер Ангела Меркелийн 16 жилийн эрин үе төгсгөл болж байгаад зориулан тус улсын зоос, үнэт металлын онлайн дэлгүүрүүд Меркелийн хөрөг бүхий цул алтаар хийсэн бэлэг дурсгалын зоос худалдаанд гаргажээ.


Уг зоосонд дээр Меркелийн Канцлераар ажиллаж байсан он жилүүдийг /2005-2021 он/ хөргийнх нь дор сийлжээ. 0.3 грамм жинтэй бэлэг дурсгалын уг зоос нь 49 еврогийн үнэтэй байх аж. 


Германд есдүгээр сарын 26-ны ням гарагт Бундестаг буюу парламентын сонгууль болно. Энэ удаагийн сонгуулын дараа шинэ Засгийн газар байгуулагдаж, шинэ Канцлерыг нэр дэвшүүлэх юм. Ангела Меркель сонгуулийн дараа улс төрөөс явна гэдгээ өмнө нь мэдэгдсэн билээ.


Холбоотой мэдээ