Этиоп улс Каир дахь Элчин сайдын яамны үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-09-27 16:22:02

КАИР. /Xinhua/. Этиоп улс эдийн засгийн хямралын улмаас Египетийн нийслэл Каир дахь Элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг ирэх аравдугаар сараас эхлэн 3-6 сарын хугацаагаар түр зогсоохоор боллоо гэж тус улсаас Египетэд суугаа Элчин сайд Маркос Текле Рике мэдэгджээ.


Энэхүү шийдвэр нь “Их Сэргэн мандалт" усан цахилгаан станцын /GERD/ асуудлаарх Этиоп, Египет, Судан улсын хоорондын маргаантай ямар нэгэн холбоогүй гэдгийг Элчин сайд Маркос Текле Рике онцолсон гэж Египетийн “Аль-Ахрам” сонины цахим хуудсанд ням гарагт мэдээлжээ.


Усан цахилгаан станц барих нь Египет, Судан улсын усны нөөцөд хамаатай томоохон асуудал бөгөөд Этиоп улс дахь "Их Сэргэн мандалт" усан цахилгаан станцыг 2011 онд баригдаж эхэлснээс хойш гурван улсын хэлэлцээр төдийлөн амжилтад хүрээгүй ажээ.  


Үүний зэрэгцээ Этиоп улс дэлхийн хэд хэдэн улс орнууд дахь Элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг эдийн засгийн хямралтай холбогдуулан түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. 

Холбоотой мэдээ