Баян-Өлгийн багш, сурагчид бүсийн орос хэлний олимпиадад тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар дахь Оросын
шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төв, Монгол-Оросын найрамдлын
нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл хамтран Баруун бүсийн орос
хэлний олимпиадыг Говь-Алтай аймгийн Алтай хотод энэ сарын 25-28-ны өдрүүдэд зохион
байгууллаа.
Уг олимпиадыг Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол-Оросын 61 дэх удаагийн найрамдлын
өдрүүдийг тохиолдуулан явуулсан бөгөөд Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай
аймгаас 25 сурагч, орос хэл судлаач 15 багш оролцжээ.
Олимпиадыг тус аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын дунд
сургуулийн сурагч М.Балауса, Өлгий сумын "Бастама" сургуулийн сурагч Б.Юсуф нар
тэргүүлж, 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн ОХУ-д
Засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнуулжээ.
Түүнчлэн Өлгий сумын ерөнхий боловсролын 5
дугаар сургуулийн багш Ш.Нурсауле, лаборатори 3 дугаар сургуулийн багш С.Айжанар
нар "Баруун бүсийн шилдэг багш"-аар тус тус шалгарсан байна.