Гүржийн Ерөнхийлөгч “Balenciaga” брэндийн бүтээлч захирлыг Хүндэт медалиар шагнажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
anudaritsagaan@gmail.com
2021-09-30 13:04:18

ТБИЛИСИ. /Agenda/.  “Balenciaga” загварын ордны бүтээлч захирал Демна Гвасалияг Гүржийн Ерөнхийлөгчийн Хүндэт медалиар шагнажээ.


Өдгөө рэпер Канье Уэст зэрэг дэлхийн алдартнуудтай хамтран ажилладаг Гүрж гаралтай загвар зохион бүтээгч Демна Гвасалиягийн улс эх орноо хилийн чанадад сурталчлахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили даваа гарагт Хүндэт медалиар шагналаа гэж  “Agenda” мэдээллийн агентлаг уламжилжээ.


"Демна Гвасалия бол Гүржийн дараагийн үеийнхэнд үлгэр дуурайлал болсон хүн юм" гэж Ерөнхийлөгч С.Зурабишвили өөрийн “Twitter” хуудсаараа дамжуулан онцолжээ.


“Vetements” брэндийн үүсгэн байгуулагч тэрээр рэпер Канье Уэстийн “DONDA” шинэ цомгийн арга хэмжээнд хамтран ажилласан билээ. Чикагод болсон “DONDA” цомгийн арга хэмжээний үеэр рэпер өөрийн багадаа амьдарч байсан байшингаа цомгийн үдэшлэгтээ зориулж барьсан байх бөгөөд түүний галаар наадсан үзүүлбэр зэрэг найруулгын ажилд Демна Гвасалия оролцжээ. 

Холбоотой мэдээ