НҮБ-ын Аюулгүй Зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /NHK/.
БНАСАУ энэ долоо хоногийн эхээр
пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр яаралтай
хуралдахаар болжээ.
Пёньян мягмар гаргийн өглөө нутаг дэвсгэрээсээ зүүн зүгт пуужин харвасан юм. Хөдөлмөрийн намын харьяа “Rodong Sinmun” сонинд лхагва гарагт мэдээлснээр, БНАСАУ шинээр бүтээсэн дуунаас хурдан “Хвасон-8” пуужингийн анхны туршилтыг хийжээ.
АНУ, Их Британи, Францын эрх баригчдын хүсэлтийн дагуу хийх хуралдааныг хаалттай хэлбэрээр явуулах төлөвтэй байна. Аюулгүйн Зөвлөл Пёньяныг баллистик пуужин туршсаны дараа есдүгээр сарын 15-нд мөн яаралтай хуралдаан зохион байгуулсан боловч нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй юм.
БНАСАУ шинэ
төрлийн пуужингуудаа удаа дараа туршиж буй явдалд Аюулгүйн Зөвлөл ямар хариу үзүүлэх
нь олны анхаарлыг ихэд татаж байна.