Халдварын улмаас хоёр хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-10-04 11:49:46

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын улмаас сүүлийн 24 цагт хоёр хүн амиа алдаж, нийт нас баралт аймгийн хэмжээнд 15 боллоо.

Өнгөрсөн 24 цагт 157 хүн халдвар авч, нийт тохиолдол 10097 болов. Одоогоор 2317 хүн эмчлүүлж байгаагаас нэн хүнд 10, хүнд 29, хүндэвтэр 394, 1884 хүн хөнгөн хэлбэртэй өвчилсөн байна. Нийт өвчилсөн хүмүүсийн 7765 нь эдгэрчээ.

Гэрийн тусгаарлалтад 1516 иргэн байна. 

Холбоотой мэдээ