Өмнөговь аймгийн МАН-аас мэдэгдэл гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-05 20:54:30

Өмнөговь аймгийн сонгуулийн хорооноос гаргаж буй шийдвэрүүдийг хууль дээдлээгүй, шударга ёс баримтлаагүй хэмээн тус аймгийн МАН-аас мэдэгдэл гаргасан байна.

Аймгийн ИТХ-д тус намаас 8, 3 дугаар тойрогт нэр дэвшсэн С.Цэрэнбаяр, Б.Батаа нарыг холбогдох баримт дутуу бүрдүүлсэн гэх шалтгаанаар нэрсийн жагсаалтаас хассан юм. Тэд  анхан болон давж заалдах 2 шатны шүүхэд гомдол гаргаж ялалт байгуулсан ч АН-ын нэр дэвшигч нартаа ИТХ-ын түр үнэмлэхийг гардуулсан нь буруу гэж МАН-хан үзэж байгаа ажээ.

Мөн Цогтцэций сумаас аймгийн ИТХ-д 4 нэр дэвшигчидийн ялалт маргаантай байгаа юм. Тиймээс аймгийн ИТХ-ын түр үнэмлэхийг гардуулалгүй жагсаалтаас хассан нь ч хууль бус гэж мэдэгдэлдээ бичжээ. Ямартаа ч Өмнөговь аймагт сонгуулийн дуулиан дуусаагүй байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ