Сумандаа бүх төрлийн шинжилгээ өгөх боломжтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-06 02:17:42

Завханы Сонгино сумын Эрүүл мэндийн төв ОНХС-ийн санхүүжилтээр 8.0 сая төгрөгийн өртөгтэй биохимийн  аппараттай болжээ.

Энэхүү аппаратыг бэлтгэн нийлүүлэх ажлыг Монбиофарм ХХК  шууд худалдан авах гэрээгээр нийлүүлжээ. Биохимийн хагас автомат анализатор нь 40 нэр төрлийн шинжилгээ хийх бөгөөд цагт 60 шинжилгээ хийх хүчин чадалтай юм байна. Өнөөдрийн байдлаар аймгийн төвөөсөө 200 гаруй км алслагдсан хүн ам ихтэй томоохон сумын хувьд энэхүү аппарат нь нүдээ олсон хөрөнгө оруулалт болоод буй юм.  Манай иргэд шинжилгээ өгөхөөр аймгийн төв явах шаардлагагүй болсон хэмээн эрүүл мэндийн төвийнхөн хэлж байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ