Улаанбаатарт 30-32 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-07-06 07:49:45

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон Төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. 30-32 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 21 градус дулаан, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Холбоотой мэдээ