“Мэдрэхүйд эс тогтох оршихуй” үзэсгэлэн дэлгэгдлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
uransolongo49@gmail.com
2021-10-06 20:13:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Д.Дуулал "Мэдрэхүйд эс тогтох оршихуй" нэртэй, бие даасан 4 дэх үзэсгэлэнгээ гаргаад байна. 

 

Түүний бүтээлүүд уламжлал, сүсэг бишрэл, Монголын түүх соёлын элементийг илэрхийлж, сьюрреал төсөөллийн ертөнцийг хослуулан харуулснаараа онцлог юм. Түүний бүтээлийн цэг бүрийн далд холбоос сонирхол татах бөгөөд тэдгээр цэг нь геометрийн дүрсүүдтэй хосолж өнгөрсөн, одоог зэрэгцүүлэн харуулсан нь ч байна. 


Д.Дуулал хэлэхдээ, “Одоогоос 2 жилийн өмнө өвөөгийнхөө элэгдсэн авдар, гэрэл зураг, цайны ширээг олсон тэр үед би түүнийг ямар хүн байсан талаар санах гэж хичээсэн. Миний өвөө намайг бага байхад бурхан болсон хэдий ч сэтгэлийн гүн дэх бүүдгэр дурсамж сэргэсэн. Гэсэн хэдий ч дурсамж гэдэг цаг хугацаа, орон зайд нуугдаж болох ч бодит оршихуйгаас замхран алга болохгүй гэдгийг ойлгон энэхүү зургуудаа зурсан” гэв.


Тус үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарыг 10-ыг дуустал гарах юм. 






Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ