Дорнодчууд “Алтаргана” наадамд амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-06 11:47:31

Буриад зоны их наадам “Алтаргана-2016” Буриад улсын нийслэл Улаан-Үдэ хотноо амжилттай болов.

Наадамд Дорнод аймгийн Буриад зоны төлөөлөл, урлаг соёлынхон амжилттай оролцож Буриад ардын дууны төрөлд Цагаан-Овоо сумын харъяат Т.Мөнхбат тэргүүлж, “Дангина” гоо бүсгүйн тэмцээнд М.Мөнхжаргал тусгай байр, хувцас загварын төрөлд “Солонго” хамтлаг тусгай байр хүртжээ. Гэрэл зургийн төрөлд зурагчин Б.Батцэрэн алтан медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Дашрамд сонирхуулахад наадмын буриад бөхийн барилдаанд 214 бөх гурван жинд хүч үзсэнээс Монгол улсыг төлөөлөн оролцсон Д.Дарханбаатар 75 кг жинд түрүүлсэн байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ