Бор-Өндөрийн залуус нэгдэж эрүүл мэндийн салбартаа тусалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-12 13:48:50
Хэнтий /МОНЦАМЭ/ "Ковид-19" цар тахлыг хамтдаа даван туулах зорилгоор Бор-Өндөр сумын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд нэгдэж, сумынхаа Нэгдсэн эмнэлэг болон Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд тусалж эхэлжээ.

Тодруулбал, өдөр тутмын ажилд нь туслахаар сайн дураараа нэгдэж, өнөөдрөөс ажлаа явуулж байна.
Коронавирусний халдвар тархсан хүнд цаг үед залуус нэг сарын хугацаанд сайн дураараа нэгдэж туслах болсонд Бор-Өндөрийнхөн талархаж байна.
Холбоотой мэдээ