БНХАУ-д сургуулийн сурагчдын харааг тогтмол хянадаг тогтолцоо бий болгохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-10-12 14:15:40

БЭЭЖИН. /China Daily/ БНХАУ-д бага, дунд сургуулийн сурагчдын харааг тогтмол хянадаг тогтолцоо бий болгохыг тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос уриалжээ.


Тодруулбал, уг хорооноос гаргасан удирдамжийн дагуу хүүхэд, өсвөр насныхны холын болон ойрын хараа муудахаас урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын нүдний харааг жил тутамд дор хаяж хоёр удаа шалгаж байх ёстойг онцолсон байна.


Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудыг нүдний хараа муудахаас урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар санал, зөвлөмжийг сурагчдад хүргэж ажиллахыг уриалжээ.


Мөн сурагчдын нүдний хараанд өөрчлөлт орсон эсэхийг мэдэхийн тулд янз бүрийн хугацаанд хийсэн шалгалтын үр дүнг шинжлэх шаардлагатай бөгөөд ингэснээр харааны бэрхшээлийг эрт үед нь илрүүлэх, хараа муудахаас урьдчилан сэргийлэх боломжтой болно хэмээн тус хорооноос гаргасан удирдамжид дурджээ.

 

Холбоотой мэдээ