Буриадад халдварын тохиолдол 60 мянга гаруй болжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-10-13 15:40:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар нийт 60 387 болоод байна.


Үүнээс өнгөрсөн хоногт 118 тохиолдол бүртгэгджээ. Эмнэлгээс 51 674 хүн эмчлэгдэн гарсан байна. Тус улсад коронавирусний халдвараар нийт 1902 хүн нас барсан тухай ОХУ-ын Буриад улсын мэдээллийн "Байкал Daily" болон "Ариг ус" сайт мэдээлэв. 



Холбоотой мэдээ