БНАСАУ-ын Төв мэдээний агентлагаас 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

Монголын мэдээ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-10-14 14:07:58
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 100 жилийн ой 2021 онд тохиож байгаатай холбогдуулан тус агентлагтай олон жил найрсаг харилцаатай хамтран ажиллаж буй БНАСАУ-ын Төв мэдээний агентлагаас мэндчилгээ дэвшүүллээ.

БНАСАУ-ын төв мэдээний агентлагийн захирал Ким Бён Хо-гоос ирүүлсэн мэндчилгээнд, Монгол Улсын МОНЦАМЭ агентлагийн дарга Бадамдоржийн Ганчимэг Танд болон танай хамт олонд МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан халуун баярын мэнд хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжиж ирсэн манай хоёр агентлаг хоорондын хэвлэл мэдээллийн салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Танд болон танай хамт олонд эрүүл энх, ажлын амжилтыг хүсэн ерөөе гэжээ. 



Холбоотой мэдээ