Бичиг хэргийн ажилтнуудад стандартын талаарх мэдээлэл өгөв

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-10-14 21:43:13

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт дэлхийн стандартын өдрөөр стандарттай хэрхэн цахимаар танилцах, хэрхэн худалдан авах талаарх мэдээлэл өгөх сургалтыг явуулжээ.

10 дугаар сарын 14-ний өдрийг дэлхийн олон улс, оронд стандартчиллын үйл хэрэгт оролцогч хүн бүрт хүндэтгэл үзүүлэх. Стандартчиллын үйл ажиллагаанд олон нийтийн, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах зорилгоор "Дэлхийн стандартын өдөр" болгон тэмдэглэдэг.

Дэлхий нийт нэг хэлээр ойлголцох аргаа тодорхойлсон нь ISO стандартууд юм. Ийм ч учраас жил бүрийн аравдугаар сарын 14-ний өдрийг стандартын өдөр болгон тэмдэглэдэг. Монгол Улсад 1997 оноос хойш энэ өдрийг Стандарт, Хэмжил зүйн ажилтны өдөр болгон тэмдэглэж ирсэн. “Дэлхийн стандартын өдөр”-ийг олон улсын стандартчиллын байгууллага (ISO, IEC, ITU)-аас жил бүр онцгойлсон уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил НҮБ-аас тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд стандарт илүү их чухал үүрэг гүйцэтгэхийг онцолж, "Илүү сайхан дэлхийн төлөө алсын хараагаа нэгтгэцгээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай байгууллагаас жил бүр стандартын талаарх ойлголт мэдлэгийг иргэдэд өгөх, нээлттэй ярилцлагуудыг зохион байгуулдаг. Харин өнөөдөр аймгийн төвийн төрийн байгууллагуудын бичиг хэргийн ажилтан албан хаагчдад зориулж баримт бичгийн нэр төрөл, тодорхойлолт (mns 5140-1:2021), баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавигдах шаардлага (mns 5140-2:2021). Баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрт бүрдлүүдийг байрлуулахад тавих шаардлага (mns 5140-3:2021) стандартын ойлголтуудаар сургалт мэдээлэл хийлээ. Мөн стандарттай хэрхэн цахимаар танилцах, хэрхэн худалдан авах талаарх мэдээллийг өгч, харилцан санал солилцсон уулзалт ярилцлага, асуулт хариултын тэмцээнийг явууллаа. Сургалт, ярилцлагад 17 төрийн байгууллагын 30 гаруй ажилтнууд оролцлоо гэж аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ